Улаанбаатар хотоос ирж гэрийн хяналтад байсан 1 иргэнээс коронавирусний халдвар илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-31 10:18:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос энэ сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймагт ирсэн 1 иргэнээс коронавирусний халдвар илэрч, тус аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 22 боллоо.  

Тухайн иргэн мөн гэрийн хяналтад байсан бөгөөд өвчний шинж тэмдэг илэрч шинжилгээ өгөхөд халдвартай болох нь батлагджээ. Одоо мэргэжлийн байгууллагууд түүний ойрын харьцагчдыг олж тогтоох, тандалт судалгаа хийх ажлыг зохион байгуулж байна.

Баян-Өлгий аймагт батлагдсан нийт 22 тохиолдлын 12 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 10 хүн эмчлүүлж байна. 

Холбоотой мэдээ