Нийслэлд зарим  айл үерт автлаа

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-06-21 17:34:24

Улаанбаатар хотод  усархаг бороо орж буйн улмаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногоон талбайн 6, 7 дугаар гудамжны айл, өрхүүд усанд автсан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн аврагчид үерийн дуудлагаар шуурхай ажиллаж байна. Үерийн усанд автсан  айл өрхүүдийн гэр, байшин, хашаанд тогтсон их усыг мотопомп ашиглан соруулах, далан, суваг шуудууг ус чөлөөтэй урсах нөхцөл боломжоор хангаж байна гэж Нийслэлийн ОБГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ