Долоон байршилд хүнсний ногооны агуулах барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-07 12:32:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд 7 сая еврогийн санхүүжилтээр нийслэл хот, зургаан аймгийн нийт 7  байршилд  8,5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах барьж, 2023 онд ашиглалтад оруулна.


Мөн 3,2 сая еврогийн санхүүжилтээр төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 35-82 морины хүчтэй 132 ширхэг трактор, дагалдах 330 техник, тоног төхөөрөмжийг зургадугаар сарын нэгнээс өмнө нийлүүлэх юм.


Бүгд найрамдах Беларусь улсаас таримал тэжээл тариалах, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 35-150 морины хүчтэй 130 ширхэг трактор, төмс, хүнсний ногоо, ногоон тэжээл бэлтгэхэд зориулсан 440 ширхэг техник тоног төхөөрөмжийн эхний ээлжийг ирэх сарын 15-ны дотор нийлүүлэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ