Нийслэл хот болон зургаан суманд ой хээрийн түймэр бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-06 14:17:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл болон Булган, Дорнод, Сүхбаатар, Хэнтий  аймгийн 6 суманд он гарснаас хойш нийт 7 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.


Түймэрт урьдчилсан байдлаар ойн 1,5 га, хээрийн 20 410 га, нийт 20 412 га талбай өртөв. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр энэ сард Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар аймагт ой, хээрийн гал түймэр гарах аюултай байна. Түүнчлэн, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнод аймагт ой, хээрийн гал түймэр гарах эрсдэл дунд зэрэг, Дорнод аймгийн төв, хойд хэсэг, Завхан аймгийн хойд, Хөвсгөл аймгийн хойд хэсгээр эрсдэл бага зэрэг гэж үзэж байна.


Нийт нутгаар хур тунадас харьцангуй бага, хуурайшилт ихтэй байх төлөвтэй тул ой, хээрт ил гал түлэхгүй, тамхи, чүдэнзний гал, дууссан гал асаагуурыг ил задгай хаяхгүй, ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татаж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Холбоотой мэдээ