Коронавирусний халдварын тохиолдол таваар нэмэгдлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-03-31 16:46:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хуралдаж, шуурхай мэдээлэл өглөө. Коронавирусний халдварын батлагдсан тохиолдын ойрын хавьтал 87 хүнд шинжилгээ хийхэд, таван хүний хариу эерэг гарч, халдвар авсан нь батлагджээ. 

Батлагдсан тохиолдлууд нь бүгд анхны голомт болох Мөнххаан суманд байгаа юм. Хоёр нь малчин, гурав нь сумын төвийн иргэн байна. Эдгээр иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү зөөвөрлөх ажлыг шуурхай зохион байгуулж эхлээд байна.

Холбоотой мэдээ