Европт долоодугаар сарын эцэс гэхэд сүргийн дархлаа тогтоно гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-30 11:20:23

РОМ. /CNN/. Европт ирэх долоодугаар сарын эцэс гэхэд сүргийн дархлаа тогтоно гэж найдаж байгаагаа Италийн Ерөнхий сайд Марио Драги даваа гарагт мэдэгджээ.


“Европын Комиссын ирэх саруудад нийлүүлэн авах вакцины тунгууд нь Европ даяар долоодугаар сарын эцэс гэхэд сүргийн дархлаа тогтооход хүрэлцэхүйц байх хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна.


Италид коронавирусний шинэ хувилбаруудаас үүдэлтэй тархалтыг хяналтад авахын тулд гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 6-ны хооронд хөл хорио тогтоогоод байгаа юм.


Ерөнхий сайдын мэдээлснээр, халдварын тархалтыг бууруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд орон даяар үр дүнгээ өгч байгаа ажээ.


Италид даваа гаргийн байдлаар 9.5 сая хүнийг вакцинжуулснаас 3 сая орчим хүн хоёр дахь тунг хийлгэсэн байна. 

Холбоотой мэдээ