Цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-03-01 14:47:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 3 дугаар сарын 01-нээс тус аймагт ЕБС болон цэцэрлэгийн танхимын сургалт хэвийн горимоор ажиллаж эхэллээ. Аймгийн хэмжээнд 24 цэцэрлэг ажиллана. Ингэхдээ нэг ангид 25 хүртэлх хүүхэдтэй байх журмыг баримтлах юм.

Эцэг эхчүүд хүүхдээ цагаан хорхойны шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн ерөнхий үзлэгт оруулсан байх шаардлагатай. Мөн эцэг эхчүүд заавал өөрсдийн биеэр хүүхдүүдээ хүргэж өгч, авах бөгөөд энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, байгууллагын зүгээс өгч буй үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх ёстойг БСУГ-ын дарга Л.Байгалмаа анхаарууллаа.

Энэ өдрөөс мөн тус аймагт сургалтын төв, хүүхэд харах үйлчилгээ, секц дугуйлангуудын үйл ажиллагаа эхэлж байгаа аж.

Холбоотой мэдээ