АНУ-д нэн ховордсон амьтныг эсийн аргаар хувилжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-02-22 10:44:56

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын эрдэмтэд устаж үгүй болж байгаа хар хөлт өмхий хүрнийг анх удаа эсийн аргаар хувилсан тухай тус улсын Зэрлэг ан амтьтан, загасны нөөцийг хамгаалах алба мэдээлжээ.


Эрдэмтэд 30 гаруй жилийн өмнө амьдарч байсан Уйлла хэмээх хар хөлт өмхий хүрний хөлдөөсөн эсээс гаргаж авсан генетикийн материалыг ашиглан энэхүү нэн ховордсон амьтныг хувилсан байна. Генетикийн материалыг энгийн эмэгчин өмхий хүрэнд суулгажээ. Элезабет Энн гэж нэрлэсэн өмхий хүрэн өнгөрсөн оны 12 дугаар сард төрсөн боловч түүний тухай мэдээллийг одоо л хүргэж байгаа аж. Элезабет Эннээс гадна бас нэг хар хөлт өмхий хүрэн төрсөн боловч амьдарч чадаагүй байна.



Эрдэмтэд эсийн аргаар хувилах шаардлагатай бусад амьтны төрөл зүйлд Монголын зэрлэг адуу болон устаж үгүй ​​болсон бидэгч тагтааг оруулсан байна.


Өдгөө зэрлэг байгальд буй хар хөлт өмхий хүрнүүд нь долоон эмэгчний ​​үр удам бөгөөд 1000 орчим байдаг аж. Үүнтэй холбогдуулан эрдэмтэд генетикийн ижил төстэй байдлаас шалтгаалан уг амьтан зарим шимэгч, халдварт өвчинд өртөмтгий болж магадгүй гэж болгоомжилж байна. Гэхдээ эсийн аргаар хувилах нь зэрлэг байгальд тоо толгойг нь сэргээхэд тус дөхөм болно гэж үзэж байгаа ажээ.


Америкийн өмхий хүрэн буюу хар хөлт өмхий хүрэн нь Хойд Америкийн жижиг махчин амьтан юм. Энэ амьтныг нүднийх нь хар толбоор хялбархан таньж болно. Тэд шөнийн амьдралтай бөгөөд зөвхөн зурмаар хооллодог.


1937 он гэхэд Канадад хар хөлт өмхий хүрэн бүрэн устсан бөгөөд 1967 оноос Хойд Америкийн Улаан номд оруулжээ.


Холбоотой мэдээ