Хурдан морины уралдааныг тавдугаар сар хүртэл хориглолоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-01-26 22:40:17

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын захирамжаар хурдан морины аливаа төрлийн уралдааныг тавдугаар сар хүртэл хориглолоо.

Энэ оны хоёрдугаар сарын 6-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байна. "Ковид-19” цар тахал дэгдсэнтэй холбогдуулан нийтийг хамарсан үйл ажиллагааг цуцалсан учир ийм арга хэмжээ авчээ. Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга, аймаг, сумын морин спорт уяачдын холбооны тэргүүн нарт үүрэг болголоо.

Холбоотой мэдээ