БОАЖЯ-ны албан хаагчдын 90 гаруй хувь нь цахимаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-18 15:58:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны удирдлагын зөвлөл дотоод зохион байгуулалт хийж, албан хаагчдын 90 гаруй хувь нь цахимаар ажиллаж байна.


Төрийн ажлыг тасралтгүй, хэвийн явуулах үүднээс иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлж буй материалын бүрдэл хангасан албан бичгийг webmaster@mne.gov.mn цахим хаягаар хүлээн авч шийдвэрийн хариуг и-мэйлээр эргэн мэдээлж байна. Мөн салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг БОАЖЯ-ны албан ёсны www.mne.mn сайт, “Байгаль орчин, аялал жуулчлалын яам” фэйсбүүк хуудсаас авах боломжтой.


Улсын Онцгой Комисс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын нэгнийг хүртэл сунгаж, улс орон даяар хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан тусгайлан заасан байгууллагуудаас бусад төрийн байгууллагыг цахимаар ажиллах зохицуулалт хийхийг үүрэг болгосон юм.

 

Холбоотой мэдээ