Сүхбаатар аймгийн Засаг даргаар М.Идэрбатыг томилохыг дэмжлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-10-23 20:46:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 97 хувийн саналаар Сүхбаатар аймгийн Засаг даргаар М.Идэрбатыг томилохыг дэмжиж, улмаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжиллаа. 

Тодруулбал тэрээр, Сүхбаатар аймгийн иргэд УИХ-ын сонголтоо баталгаажуулж, 33 төлөөлөгчөөс 27-д нь итгэл хүлээлгэж, АН-ыг сонголоо. Улмаар нийт сонгогчид болоод ИТХ-ын төлөөлөгчдийнхөө итгэлийг хүлээж, аймгийн Засаг дарга болох үүргийг хүлээлээ. Монгол Улсын Ерөнхий сайд үүнийг хүлээн зөвшөөрч, батлагдаад ирвэл ажлаа эхлүүлэхэд бэлэн байна. 2020-2024 он бол Сүхбаатар аймгийн хөгжлийн алтан үе байх болно. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас улсын зүүн бүс нутаг цаашлаад Сүхбаатар аймгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц томоохон төслүүдийг хэрэгжүүлэх гэж байна. Сайншанд-Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто болон төмөр замын ажил эхэлж, Бичигт боомт маань бүрэн шинэчлэгдэх болно. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр Сүхбаатар аймагт 3000-5000 ажлын байр шинээр бий болох юм. Тиймээс бид эдгээр томоохон дэд бүтцийн ажлуудыг угтсан бүтээн байгуулалтыг орон нутагтаа хийх ёстой. Баруун-Урт суманд түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, магистрал замуудыг засварлан шинэчлэх дэд бүтцээс эхлээд нийгмийн шинжтэй асуудлууд дээр онцгой анхаарч ажиллах болно гэлээ. 

Холбоотой мэдээ