"Монгол Улс, БНСУ-ын шилдэг аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний үзэсгэлэн"-г зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-10-20 12:20:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНСУ-ын ААН-үүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг хоёр улсын талаас зохион байгуулах талаар МҮХАҮТ-аас мэдээллээ. 

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан “Монгол Улс, БНСУ-ын шилдэг аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний үзэсгэлэн”-г БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар хот дахь Солонгосын бизнесийн төв болон тус улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОТРА, мөн Монгол Улс дахь БНСУ-ын ХАҮТ болон МҮХАҮТ хамтран энэ сарын 23-25-нд Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулах аж.  

 Үзэсгэлэнд БНСУ-ын хүнс, ХАА-н чиглэлийн 20 гаруй, Монголын дотоодын 10 гаруй ААН, компани оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулах юм. 



Холбоотой мэдээ