Д.Тогтохсүрэн: Хүүхдийн 100 мянган төгрөгийг “COVID-19”-ийг даван туултал олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн төслийн талаар холбогдох яамдын мэдээллийг сонссон байна.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Бүлгийн хурлаар төсвийн талаар эцсийн шийдвэр гараагүй. Өнөөдөр зөвхөн төсвийн талаар мэдээлэл сонслоо. Энэ оны наймдугаар сард төсвийн алдагдлыг 4.8 их наядын алдагдалтай байхаар баталсан. Харин ирэх оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.9 хувь буюу 2.1 их наяд байх, эдийн засгийн өсөлт 7.2 хувь байхаар тооцсон байна. Түүнчлэн дэлхий нийтэд тархаад буй цар тахлыг дуустал хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр тооцож олгох зэрэг бодлогын ажлыг үргэлжлүүлнэ. Энэ бол анхнаасаа “COVID-19”-ийн үед иргэдийн орлогыг хамгаалах зорилготой боловсруулсан бодлого учир цар тахлыг даван туулах хүртэл үргэлжүүлэхээр төлөвлөж байгаа” хэмээв.