Мадуро болон Ираны БХЯ-нд АНУ шинээр хориг арга хэмжээ авчээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-22 10:40:48

ВАШИНГТОН. /TASS/. Ираны Батлан хамгаалах яам болон “Defense Industries Organisation” компанид, мөн уран баяжуулах, баллистик пуужин бүтээх хөтөлбөртэй нь холбоотой хэд хэдэн хувь хүн, аж ахуйн нэгжид АНУ шинээр хориг арга хэмжээ авсныг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 


“Өнөөдөр би АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Америкийн ард түмнийг хамгаалах зорилгодоо хүрэхийн тулд илүү их арга хэмжээ авч байгааг мэдээлэх болсондоо баяртай байна" гэж тэрбээр хэлжээ. "Өнөөдөр зарлаж буй Ерөнхийлөгчийн гүйцэтгэх захирамж нь НҮБ-ын зэвсгийн хоригийг дагаж мөрдөх, тус байгууллагын хоригийг тойрч гарахыг хүсэж буй хүмүүст хариуцлага тооцох шинэ чухал боломжийг бидэнд олгож байна" гэж Помпео нэмж хэлсэн байна.


АНУ-ын эрх баригчид мөн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурод хориг арга хэмжээ авчээ. Түүнийг Ирантай зэвсгийн наймаа хийхэд оролцсон гэж үзэж байгаа аж.

Холбоотой мэдээ