Цукерберг дүрвэгсдийн хуаранг интернэтээр хангахад тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-09-27 13:20:50

МОСКВА. /RIA Novosti/.  "Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч  Марк Цукерберг дүрвэгсдийн хуаранг интернэтээр хангахад НҮБ-д тусална гэж “мэдэгдсэн тухай “The New York Times” сонинд мэдээлжээ.

Хүний эрхийг хамгаалахад интернэт зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа Цукерберг онцлон дурджээ.

“Харилцаа холбоо нь дүрвэгсдэд илүүтэй дэмжлэг авахад, гэр бүлтэйгээ холбоо тогтооход тусална” гэж тэрбээр НҮБ-ын тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Нью-Йорк хотноо бямба гарагт зохион байгуулсан хувийн салбарынхны форумын үеэр мэдэгдсэн байна.

Дүрвэгсдийг чухам хэдийд интернэтээр хангахаа “Facebook”-ийн ерөнхий захирал дурдаагүй байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд