Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 20-200 сая төгрөгөөр торгоно

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-22 21:46:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 28-р хуралдаанаар аймгийн хэмжээнд 6 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглов.

УИХ-ын сонгуулийн тухай хуулинд тусгасны дагуу энэ сарын 24-нд буюу сонгуулийн санал авах өдөр соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан ажиллагаа зохион байгуулахгүй ба гадаа болон битүү талбайд ажилладаг худалдаа, үйлчилгээний төвийг ажиллуулахгүй гэдгийг Хууль Эрх зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэр мэдээлэв.

Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн иргэн аж ахуйн нэгж байгууллагыг 20-200 сая төгрөгөөр торгох учир архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд болон иргэд гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаж, хууль тогтоомж зөрчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Д.Дашням анхааруулж байлаа.

 

Холбоотой мэдээ