Санал авах байруудад хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-18 15:28:51

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн 21 сум 5 тосгонд нийт 89 сонгуулийн санал авах байр ажиллаж байна.

Тэдгээрт Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 03/57 дугаартай галын аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай мэдэгдэл хүргүүлжээ. Мөн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 01 дугаарын зөвлөмжийг бүх хэсэгт хүргүүлэн хяналт тавин ажиллаж байна.

Аймгийн ЗДТГ-аас сонгуулийн санал авах байруудад хяналт шалгалт хийх ажлын 4 хэсгийг томилж, 2020.06.16-ны өдрийн байдлаар 21 сумын 32 сонгуулийн санал авах байранд хяналт шалгалт хийжээ. Улмаар Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт норм дүрмийг зөрчсөн 63 зөрчил илрүүлж, газар дээр нь 58 зөрчлийг арилгуулан 5 зөрчлийг хугацаа заан арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Албан мэдэгдэл хүргүүлсэн байна.

Сонгуулийн санал авах байруудад хийж буй хяналт шалгалтын явц одоогоор 54,6 хувьтай байна.


Холбоотой мэдээ