Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, Улаанбаатар хотод 2020 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрчээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 293 болжээ.
Харин халдварт өвчнөөр өвчлөгч 2020 оны эхний таван сард 14.6
мянга болж, өмнөх оны мөн үеэс 4278-аар багасжээ. Үүнд салхин цэцэг 3918, цусан суулга 1047, гар, хөл, амны өвчний тохиолдол 606-гаар тус тус
буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин мөөгөнцрөөр
өвчлөгч 881-ээр, тэмбүү 797-гоор, трихомониаз 366-гаар,
гонококкт халдвар 88 тохиолдлоор тус тус нэмэгджээ.