343 хүн жолоодох эрхээ нэг жилээр хасуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ 2020 он гарсаар аймгийн хэмжээнд 343 жолооч зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-т заасан жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах хуулийн заалтын дагуу хасуулж, 280 иргэн дөрвөн зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгуулжээ.
Мөн Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлтэй хамтарч “Согтуу жолоочтой хамтдаа тэмцье” гэсэн аян зохион байгуулж замын хөдөлгөөнийг сахин биелүүлээгүй нийт 20921 иргэнд торгуулийн арга хэмжээ авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,3 хувиар буурсан үзүүлэлтэй байгаа тул уг арга хэмжээ үр дүнтэй байсан гэж Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.
Төв аймаг дахь
Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах
дэслэгч Э.Болдмандах хэлэхдээ, 5 дугаар
сарын байдлаар аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хандлага
ихэсч байна. Энэ нь хөл хорио сунгасантай холбогдуулан ахуйн хүрээний архидалт
ихэсч үүнийг дагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хандлага өсөж байна.
Тодруулбал 5 дугаар сарын байдлаар 63 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодож зөрчлийн тухай хуулийн 14.7.5д
заасны дагуу Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж
7-30 хоног баривчлах арга хэмжээ авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15,8
хувиар өссөн үзүүлэлтэй байна гэв.