Өдөртөө 20-22 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2020-05-19 06:50:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Өнөөдөр уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар дулаарна.

 

2020 оны 05 дугаар сарын 20-24 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20,21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд ихэнх нутгаар сэрүүсч, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 хэмм, өдөртөө 28-33 хэмм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ