“123”-ын хоолны газраар өдөрт мянга орчим машин дайрч өнгөрдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-16 13:19:36

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнодоос Улаанбаатар орох замд байдаг “123”-ын хоолны газраар өдөрт 900 орчим тээврийн хэрэгсэл дайрч өнгөрдөг. Олны хөл тасардаггүй энэ газарт нийтийн ариун цэврийн асуудал тулгамдаж байсан юм. Уг асуудлыг энэ онд шийдвэрлэж, стандартад нийцсэн дэд бүтэцтэй ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулаад байгаа. Энэ нь “123”-т нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчдийн амьжиргааг дэмжсэн чухал ажил болсон.

Дорнод аймгийн удирдлага ирээдүйд хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж хангалттай бий гэж үзэж байгаа аж. Үүний тулд шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж, наад захын стандартад нийцсэн орчин нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байгаа гэдгээ ярьж байна.

Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн авто зам дагуух энэхүү нийтийн хоолны газарт цаашид 100 гаруй автомашины зогсоол, ногоон байгууламжтайгаар шийдэхээр төлөвлөж байгаа юм.

Холбоотой мэдээ