Энэ сарын таван хүртэл хяналтын постууд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-03-03 10:42:28

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж 15 хяналтын пост ажиллаж байна. 

Энэ сарын 3-нд хот хоорондын зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан 3-р сарын 5-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн хэмжээнд 15 хяналтын постод, Цагдаа, ОБГ, ЭМГ-ын хамтарсан 55 албан хаагч үүрэг гүйцэтгэж зам тээврийн осол, зөрчил гаргахгүй байхад хяналт тавьж ажиллана.

Тус аймгийн хувьд өнгөрсөн сарын 27-ноос эхлэн хөдөө орон нутаг болон сумдын чиглэлд хөл хорио тогтоон замын хөдөлгөөнийг хаасан юм. Аймгийн Онцгой коимссын мэдээлж байгаагаар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой Өмнөговь аймгийн хэмжээнд 75 постод 217 албан хаагч 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж байна гэлээ. 

Холбоотой мэдээ