Улсын аварга С.Мөнхбат УОК-т 20 сая төгрөг хандивлав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-28 14:35:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний бөхийн 20 дахь улсын аварга, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Сүхбаатарын Мөнхбат Улсын Онцгой комисст өнөөдөр 20 сая төгрөг хандивлалаа. 


Тэрбээр шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдварт өвчний эсрэг нэгдэж буйгаа илэрхийлж, хандивыг УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өөрийн биеэр гардуулав. Мөн Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цаг үеэ олсон оновчтой шийдвэр гаргаж ард иргэдээ аюулт өвчнөөс авран хамгаалж буйд талархал илэрхийллээ.



Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй мянга мянган алба хаагчдад талархал дэвшүүлж, бөх сонирхогчид болон нийт ард иргэдээ төрөөс гарсан шийдвэрийг хүндэтгэн мөрдөж өөрийгөө болон гэр бүлээ аюулт өвчнөөс урьдчилан хамгаалж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалав. 

Холбоотой мэдээ