"Гермес центр" ногдол ашиг тараахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-14 17:59:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгий биржээс мэдээлснээр "Гермес” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 4.1 төгрөг буюу нийт 322 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг энэ оны 2 дугаар сарын 28-наар гаргах юм. Улмаар ирэх 3 сарын 15-нд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэээд байна. 


Холбоотой мэдээ