Индонезод автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖАКАРТА. /BBC/. Индонезын Өмнөд Суматра мужид явж байсан нэгэн автобус огцом
эрэг рүү онхолдож, гол руу унасны улмаас 26 хүн амиа алдаж, 13 хүн гэмтжээ.
Уг осол даваа
гарагийн шөнө болсон бөгөөд 150 орчим метрийн өндрөөс унасан автобусанд 50
орчим зорчигч байжээ. Тэд Бенгкулу хотоос Палембанг хотыг зорин явж байжээ.
Ослын газарт
аврах албаны 120 орчим ажилтан ажиллаж байгаагийн зэрэгцээ цагдаагийн ажилтнууд
ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Мөн осол болсон
газрын ойролцоох замуудыг хаасан байна.
Индонезод өмнө нь зам тээврийн томоохон осол олон гарч байжээ. Өнгөрсөн онд Баруун Ява мужид 40 зорчигч бүхий жуулчдын автобус осолдсоны улмаас 27 хүн амиа алджээ.