ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж тэтгэвэртээ гарав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-01 08:42:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн дарга Н.Лүндэндоржийг албан тушаалаас нь чөлөөлөв.


Мөн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Д.Эрдэнэчулууныг ШЕЗ-ийн гишүүнээс чөлөөлж Л.Атарцэцэгийг оронд нь томиллоо. Ерөнхийлөгчийн зарлигаар, ШЕЗ-ийн гишүүн чөлөөлж томилсонтой холбогдуулан Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.

Холбоотой мэдээ