Хилийн ангиудад нисдэг камер олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-10-01 13:43:53

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Орон нутгийн хөгжлийн сангийн долоон сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Mavic pro" загварын хоёр ширхэг нисдэг камерыг худалдан авч Хилийн 0245, 0311 дүгээр ангид өчигдөр хүлээлгэн өглөө.

Ингэснээр хилчдийн ажиллах орчин нөхцөлийг хөнгөвчилж, хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах ажилд ахиц гарсан байна.

Увс аймаг нь хойд талаараа ОХУ-тай хиллэдэг бөгөөд Хилийн цэргийн хоёр анги тогтмол үйл ажиллагаа явуулдаг юм. 2010 оноос хойш хилийн малын хулгайн хэрэг эрс буурсан бөгөөд энэ нь нэг талаас Хилийн цэргийн ангиудын ажиллах орчин нөхцөл сайжирч, хил хамгаалалтад орчин үеийн техник хэрэгслийг ашиглах болсонтой холбоотой байна. Гэхдээ малчдын санамсаргүй байдлаас болж бэлчээрийн мал хил давах явдал мэр сэр байгаа аж. Энэ асуудлыг шийдвэрлэхэд нисдэг камер үр өгөөжөө өгөх нь дамжиггүй аж.

 

Холбоотой мэдээ