Японы Шадар сайд АНУ-тай худалдааны хэлэлцээрийн асуудлыг хэлэлцэнэ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-24 11:15:07

ТОКИО. /Kyodo/. Японы Шадар сайд бөгөөд Сангийн сайд Таро Асо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майкл Пенстэй яриа хэлэлцээ хийнэ хэмээн Японы Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.


Kyodo” агентлагийн мэдээлснээр, мягмар гарагт болох уулзалтад Асо, М.Пенс нар өмнө нь хийсэн худалдааны яриа хэлэлцээний үеэр хүрсэн үр дүнг батлах ёстой аж.


Япон, АНУ 4 дүгээр сараас хойш худалдааны хэлэлцээрийг шинэ хэлбэрээр явуулж байгаа юм. Хоёр улсын хооронд өнөөг хүртэл чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байгуулаагүйн учир нь Япон улс дотроо ширүүхэн санал зөрөлдөөнтэй байсантай холбоотой аж. Хөдөө аж ахуйн нөлөө бүхий лобби  бүлэг татварыг нэлээд хэмжээгээр бууруулахыг эсэргүүцдэг байна. Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр хоёр улс худалдааны хэлэлцээр байгуулж магадгүй байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдсэн байна.  

Холбоотой мэдээ