БНХАУ-ын шинэ автомашины борлуулалт дахин буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-12 14:38:30

БЭЭЖИН. /Bloomberg/. Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-д худалдаалагдсан шинэ автомашины үзүүлэлт дахин буурснаар 14 дэх сардаа дараалан буурсан дүн үзүүлжээ. Энэ оны наймдугаар сард худалдаалагдсан автомашинуудын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7 орчим хувь буюу 2 сая ширхэгээр буурчээ.


Энэхүү үзүүлэлт өнгөрсөн оны долдугаар сараас хойш сар тутам буурч байгаа бөгөөд үүнийг Хятадын иргэдийн хувийн хэрэглээний зардал багасаж, худалдааны дайны улмаас тодорхойгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой хэмээн үзэж байна.


БНХАУ-ын Засгийн газар цахилгаан хөдөлгүүрт автомашины талаарх бодлогууддаа өөрчлөлт оруулж, татаасыг нь танасантай холбоотойгоор эрчим хүчний цахилгаан хөдөлгүүрт шинэ автомашины борлуулалт мөн 15 гаруй хувиар буурчээ.

Холбоотой мэдээ