В.Весково бүх далайн хамгийн гүн хэсгүүдэд хүрсэн анхны хүн боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-10 11:52:23
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын аялагч, адал явдал эрэлхийлэгч Виктор Весково дэлхий дээрх бүх далайн хамгийн гүн хэсгүүдэд хүрсэн анхны хүн болжээ.


Тэрбээр өнгөрсөн сарын 24-нд Норвегоос баруун зүгт 275 орчим километрийн зайд орших Хойд мөсөн далайн Моллойн хонхорын 5550 метрийн гүнд шумбажээ. Энэхүү шумбалтын дараа тэрбээр манай гараг дээр байгаа бүх далайн хамгийн гүн хэсгүүдэд хүрсэн анхны хүн болсон байна.


В.Весково сүүлийн 10 сарын хугацаанд Номхон далайн Марианы хонхорын 10924 метр, Энэтхэгийн далайн 7192 метр, Өмнөд далайн 7434 метр болон Атлантын далайн Пуэрто-Рикогийн хонхорын 8376 метрийн гүнд шумбажээ. Эдгээр шумбалтын үеэр далайн гүнээс 40 гаруй шинэ төрөл зүйлийг нээсэн байна. Шумбалтдаа тэрбээр 12 тонн жинтэй “DSV” шумбагч аппаратыг ашиглажээ.


Холбоотой мэдээ