Баруун бүсийн цаг бүхий соёмбот цамхаг бүтээн босгов

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-04 10:31:15

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвд баруун бүсийн цаг бүхий соёмбот цамхаг бүтээн босголоо.

Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймгийн цагийн бүслүүр нь төв болон зүүн бүсээс 1-2 цагийн зөрүүтэй байдаг. Тиймээс гадаад, дотоодын иргэд болон жуулчдад  бүс нутгийн онцлогийг  харуулах зорилгоор энэхүү цамхагийг бүтээжээ.

Цамхагийг аймгийн ЗДТГ, ГХБХБГ-ын захиалгын дагуу орон нутгийн 58,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  "Алтайн Бөөрөг" ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна. 

Тус цамхаг нь Монгол Улсын төрийн соёмбо болон баруун бүсийн цагийг дөрвөн зүгээс харж болохуйц хийцтэй бөгөөд үндэсний язгуур урлагийн илэрхийлэл зураг, хээгээр чимжээ.  

Холбоотой мэдээ