АНУ-ын цагаачлалын бодлого хүний эрхийг зөрчиж байна гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-21 14:12:44

ХАВАНА. /TASS/. АНУ-ын эрх баригчдын цагаачлалын салбарт явуулж буй бодлого хэдэн мянган хүний эрхийг зөрчиж байна хэмээн Куба улсын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилья мэдэгджээ.


“АНУ-ын Засгийн  газар хэдэн мянган цагаачдын хувьд хүний эрхийг зөрчиж байгаа бөгөөд тэвчихгүй бодлогоороо цагаачлалыг гэмт хэргийн зам руу түлхэж байна. Өмнөд хилд байгаа тусгай хорих төвүүдэд цагаачид хэдэн сарын туршид хүнлэг бус нөхцөлд байна” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Цагаачлалын хууль тогтоомжийн зөрчсөн хүмүүсийн эсрэг АНУ 2018 оны 4 дүгээр сард “тэвчихгүй” бодлогыг явуулах болсон. Тухайлбал, баривчлагдсан хүмүүсийг хорионд байлгаж, эрүүгийн хариуцлагад татдаг байсан ба тэдний хүүхдүүдийг хуульд заасны дагуу баривчилж болохгүй учир тусгай саатуулах төвүүд рүү илгээж байсан юм.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн эрхэнд гарсан эхний өдрөөсөө л цагаачлалын бодлого, хилийн хяналтыг чангатгах тухай сонгуулийн үүрэг амлалтаа биелүүлэхийг зорьж байсан. 

Холбоотой мэдээ