Анх удаа өвдөг, түнхний үе солих мэс засал амжилттай хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-10 14:04:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Хөдөө орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд орон нутгийн эмч нарын чадварыг дээшлүүлэх, орон нутагт байгаа эмчлүүлэгчид Улаанбаатрыг зорих урсгалыг багасгах, хугацаа алдалгүй эмчилгээ хийлгэх нөхцөлийг бүрдүүлэн орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд төслийн зорилго оршиж байна.

Хѳвсгѳл аймгийн Нэгдсэн эмнэлэгт анх удаа өвдөг, түнхний үе солих мэс засал амжилттай хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХн гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ГССҮТ-ийн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч  н.Галбадрах, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж  нар оролцлоо.

Төслийн нээлтийн үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үг хэлэн 160 сая төгрөгийн өртөгтэй CRM аппаратыг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хийх бүрэн боломжтой болж байгаад удирдлага, хамт олонд талархал илэрхийлж байлаа.

 

 

Холбоотой мэдээ