Обама "5+1" бүлгийн уулзалтыг зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-01 12:08:57

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Вашингтон хотод баасан гарагт зохион байгуулах гэж байгаа “5+1” бүлгийн уулзалтад ОХУ-ыг тус улсад суугаа Элчин сайд Сергей Кисляк төлөөлнө. Энэ тухай Оросын дипломат төлөөлөгчийн газар мэдээлжээ.

Олон улсын зуучлагч “зургаа” гэдгээрээ алдартай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох таван орон болон Герман улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тус улстай хэлэлцээ хийсэн билээ. Тэдний амжилттай хийж дууссан хэлэлцээ нь дэлхийн бүхий л дипломат үйл явцад сүүлийн жилүүдэд хүрсэн хамгийн томоохон ололт амжилтын нэгд тооцогдож байгаа юм.

Обама тус бүлгийн хурлыг Вашингтон хотод түүний санаачилгаар зохион байгуулж буй Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулах аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ