БНАСАУ-ын төлөөлөгч галт тэрэгний буудлын аюулгүй байдлыг шалгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-18 13:22:42

ВЛАДИВОСТОК. /РИА Новости/. БНАСАУ-ын төлөөлөгч Ким Чан Сон ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирж, тус хотын галт тэрэгний буудлын аюулгүй байдлыг шалгажээ.  


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны шадар туслах гэгдэх Ким Чан Сон нь өнгөрсөн лхагва гарагт Владивосток хотын төмөр замын буудалд ирсэн нь БНАСАУ-ын удирдагчийн айлчлалд бэлтгэж байгааг нотолж магадгүй байгаа талаар Японы телевизийн “Fuji TV” суваг өмнө нь мэдээлсэн байна.


“Хамгаалалтыг чангатгах талаар мэдэгдэл одоогоор гараагүй байгаа хэдий ч Солонгосын төлөөлөгчид удахгүй хүрэлцэн ирэх төлөвтэй байгаатай холбогдуулан сонор сэрэмжтэй байхыг үүрэг болгосон” хэмээн төмөр замын буудлын ажилтнуудын нэг ярьжээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-д ирэх долоо хоногт айлчилж магадгүй байгаа тухай “Ёнхап” агентлаг өмнө нь мэдээлсэн юм. Хоёр улсын удирдагчдын уулзалт энэ сарын 21-нд болж магадгүй байна. 

Холбоотой мэдээ