95770  тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-22 13:05:49

Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр,автозам ашигласны төлбөр хураах ажлыг 5 дугаар сарыг дуустал зохион байгуулж байна.

Нийслэлийн татварын газраас өгсөн мэдээллээр 1,2 дугаар сард нийслэлийн 9 дүүргээс нийт 62,350 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл албан татварт хамарчээ. Автотээврийн үндэсний төвийн мэдээллээр Монгол Улсад нийт 795754 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас нийслэлд 469 335 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй аж. Мөн тус газрын мэдээгээр сүүлийн 4 жилд татвар төлөөгүй, техникийн үзлэгт хамраагүй, шилжилт хөдөлгөөн хийгээгүй  95 770 тээврийн хэрэгсэл байгаа нь илэрчээ. Эдгээр тээврийн хэрэгслийг олон нийтэд мэдээлж улсын бүртгэлээс хасахаар болжээ. Судалгаанд хамарсан 95 770 тээврийн хэрэгслээс нэгдүгээр сард 501, хоёрр дугаар сард 213 тээврийн хэрэгслийг өмчлөгчийн хүсэлтийн дагуу улсын бүртгэлээс хассан байна. Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч  нь олон жил татвараа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй бол Автотээврийн үндэсний төвд хандан тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулах, эсвэл албан татвар төлбөрөө барагдуулан бүртгэлээ эргэн сэрээх боломжтой юм байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ