Японы шинэ эриний нэрийг зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-01 11:33:38

ТОКИО. /TASS/. Японы шинэ эзэн хааны эринийг Рэйва гэж нэрлэхээр болсныг тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгдлээ.


Тэрбээр шинэ эзэн хааны хаан ширээнд залрах он жилүүдийг нэрлэх нэрийг уран бичлэгээр бичсэн хоёр ханзыг телевизийн шууд нэвтрүүлгээр үзүүлжээ.  


“Рэйва” гэдэг үгийг орчуулбал “дэг журам ба эв найрамдал” гэсэн утгатай байна. Энэ нэр томьёоны утга санааны албан ёсны тайлбарыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хожим зарлах аж.


Өдгөө 85 настай Японы эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууна. Нас дээр гарч, эрүүл мэнд доройтсон учир төрийн үйл хэрэгт оролцож чадахгүй боллоо гэдэг шалтгаанаар хаан ширээнээс буух хүсэлтэй байгаагаа эзэн хаан Акихито 2016 оны наймдугаар сард мэдэгдсэн билээ. Түүнийг хаан ширээнээс буусны дараагийн өдөр нь том хүү, угсаа залгамжлах хунтайж Нарухито хаан ширээнд заларч, Рэйвагийн эрин эхэлнэ.

Холбоотой мэдээ