Хуан Гуайдог Европын парламент хүлээн зөвшөөрнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-31 14:09:34

МОСКВА. /ТАСС/. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог түр Ерөнхийлөгчөөр зарласныг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолыг Европын парламент өнөөдөр батална хэмээн “EFE” агентлаг мэдээлжээ.


Энэхүү баримт бичигт мөн Венесуэлд чөлөөт, ил тод ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах хүртэл Гуайдог хүлээн зөвшөөрөхийг Европын дипломат Федерика Могерини болон Европын Холбооны гишүүн улсуудад уриалж магадгүй аж.


Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо энэ сарын 23-нд өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарласан билээ. Өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарласныг тухайн өдөр нь АНУ хүлээн зөвшөөрснөөс гадна Мексикээс бусад “Лима”-гийн бүлгийн орнууд, Америкийн улсуудын байгууллага хийгээд өөр хэд хэдэн улс түүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Харин Н.Мадуро энэ явдлыг төрийн эргэлт хийхийг завдаж байна гэж үзэж байгааагаа мэдэгдэхийн сацуу АНУ-тай дипломат харилцаагаа тасалж байгаа тухайгаа мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ