Олон улсын олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-15 11:58:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстан улсын Алмата хотноо Жаутыковын нэрэмжит математик, физик, мэдээлэл зүйн олон улсын XV олимпиад энэ сарын 9-15-ны өдрүүдэд үргэлжилж байна.  

Тус олимпиадад АНУ, ОХУ зэрэг 18 улс оролцож байгаа бол Монгол Улсаас Улаанбаатар хотын нэгдүгээр сургууль, Эрхэт эрдэм” сургууль, Баянхонгор аймгийн Алгоритм сургуулийн 5 багийн 28 сурагч, 8 багш оролцож байгаа юм.

Өнөөдрийн байдлаар багш дасгалжуулагч нарын олон улсын олимпиадад Эрхэт эрдэм багийн багш Ч.Сугардорж хоёрдугаар байранд жагсч мөнгөн медаль, сурагчдын олимпиадад математикийн төрөлд нэгдүгээр сургуулийн сурагч О.Мишээл, М.Өнөболд, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Э.Эрдэнэбилэг нар алтан медаль, нэгдүгээр сургуулийн сурагч Г.Батбуян мөнгөн медаль, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Б.Цог, нэгдүгээр сургуулийн сурагч А.Алтансүх, Алгоритм сургуулийн сурагч С.Арманбек  нар хүрэл медаль тус тус хүртжээ.

Физикийн олимпиадад нэгдүгээр сургуулийн сурагч Б.Цолмон мөнгөн медаль, Мэдээлэл зүйн төрөлд нэгдүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд хүрэл медаль тус тус хүртээд байна.

Холбоотой мэдээ