Ажилчдынхаа эрх ашгийг зөрчдөг аж ахуйн нэгжийг “Хар жагсаалт”-д оруулж байх санал гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-16 21:51:18
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  “Ажилчдынхаа эрх ашгийг зөрчдөг хувийн байгууллагуудыг хар жагсаалтад оруулж, төрөөс олгох дэмжлэгийг үзүүлэхээс татгалзах хэрэгтэй” гэж “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр”-ийн тайланг дүгнэх үеэр Засаг даргын зөвлөлийн гишүүд хэллээ.

Учир нь Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо, аймгийн ЗДТГ хамтран “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр” –ийг хоёр жил тутам байгуулж дүгнэдэг. Энэ удаа 2017-2018 оны хамтын хэлэлцээрийн биелэлтийг 93.3 хувьтай дүгнэж ажилчдынхаа эрх ашгийг зөрчиж, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлдөггүй, хөдөлмөрийн хөлсний тогтоосон доод хэмжээнээс доогуур цалин олгодог эсвэл цалингүй ажиллуулдаг аж ахуйн нэгжийг “Хар жагсаалт”-д оруулж байх санал гарсан юм. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нь сунгахгүй байх, тендер оролцохыг нь хориглох, хязгаарлах тухай журам боловсруулж хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй гэж аймгийн Засаг дарга Д.Батлут Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргалд үүрэг болголоо.

2019-2020 онд хэрэгжих хэлэлцээрт баталгаат ажлын байрыг хангах, ажилчдын цалин, орлогыг хамгаалах, шинэ ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр олон заалт туссан байна.

 

Холбоотой мэдээ