Барилгын чанар дан ганц барилгачдаас бус хөрөнгө оруулалгчидтай ч холбоотой гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-08 17:22:19

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Хөвсгөл аймгийн барилгын салбарын удирдах ажилтан, ажилчдын зөвлөлгөөн болж үе үеийн барилгачдын төлөөлөл болсон  200 гаруй барилгачид оролцлоо.

Зөвлөлгөөний үеэр өндөр бүтээлийн шилжин явах туг гардуулсан ба барилга угсралтын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудаар илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлэг өрнүүлжээ.  Сүүлийн жилүүдэд шинээр баригдаж буй барилгын чанартай холбоотой асуудал ихээхэн гарж байгаа ч энэ нь дан ганц барилгачдаас бус хөрөнгө оруулалттай холбоотой гэнэ. Тухайлбал хөрөнгө оруулалт цаг хугацаа алдан оройтсоны улмаас цаг хугацаандаа амжуулахын тулд хүйтэн сэрүү орсон цагт ажил явагдах тохиолдол гардаг. Энэ нь цан цохих, хөлрөх зэрэг асуудлууд үүсдэг гэдгийг ч барилгачид хэлж байлаа.

Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ