Услалтын системийг шийджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 11:24:43

Энэ онд “Чандмань Баянхонгор” ХК-ийн түүхт 50 жилийн ой тохиож буй. Тус компани ойн баяраа угтан аймаг орон нутагтаа 50 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэх  санаачилгыг гарган ажиллажээ. 

Тус компанийн 50 бүтээлч ажлын нэг нь 120 тн-ын усан сан, услалтын  систем  юм.  Тодруулбал, аймгийн төвийг тойруулан байгуулсан ногоон зурвас дахь модыг услах хоолой руу шахагдах ус энэ усан санд төвлөрөх аж. Тус усалгааны систем нь долоо хоногт 3 удаа ногоон зурвас дахь 2500 гаруй  модыг услах юм байна. Одоогоор хоолойнуудын угсралтын ажил өрнөж буй бөгөөд удахгүй ашиглалтад орно.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд