Австрали сурагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-11-30 11:40:21

КАНБЕРРА. /BBC/. Австралийн ахлах сургуулийн сурагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалан жагсаж байна.


Австралийн Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого нь хангалтгүй байгаа гэдгийг онцлон харуулахын тулд олон мянган сурагч баасан гарагийн хичээлээ таслан жагсах төлөвтэй байгаа ажээ.  


Энэ долоо хоногийн даваа гарагт тус улсын Ерөнхий сайд Скот Моррисон хичээлийн цагийг үр дүнтэй өнгөрүүлэх тухай төлөвлөгөөг зэмлэн буруушаагаад, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардсан юм. Түүний хэлсэн үгийг олон сурагч дэмжиж, жагсахаар шийдсэн байна.


“Бид улс төрчдийн өнөөдөр гаргасан шийдвэрээс гарах үр дагаврын золиос болсоор байна” гэж 17 настай нэгэн хүү телевизийн “BBC” сувагт мэдээлжээ.


Парисын уур амьсгалын хэлэлцээрийн дагуу Австрали улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 26-28 хувиар бууруулах зорилт тавьсан боловч дорвитой алхам хийхгүй байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газрыг удаа дараа буруушаасан юм.


Уур амьсгалын өөрлчлөлтийн эсрэг сурагчдын жагсаал Австралийн муж бүрийн нийслэлд болж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ