Мэн муж улсад Сандерс илт давуу ялж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-07 11:35:45

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Берни Сандерс Мэн муж улсад болсон нам дотроос нэр дэвшигч тодруулах сунгаанд илт давуу ялж байна.

Саналын хуудсын 75 хувийг тоолсны дараах байдлаар Сандерс 63.8 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч Хиллари Клинтон 36 хувийн санал авчээ.

Сандерс Мэн муж улсад ялна гэж Америкийн томоохон хэвлэлүүд мөн урьдчилан таамаглаж байна. Энэ нь Сандерсын хувьд найм дахь ялалт болох юм. Тэрбээр урьд нь Нью-Гэмпшир, Вермонт, Небраск, Канзас, Оклахома, Миннесота, Колорадо муж улсад болсон сунгаанд ялжээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 12 муж улсад ялсан байна.

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд 4764 төлөөлөгчийн 2383-ынх нь дэмжлэгийг авсан байх ёстой. Хэвлэлүүдийн тооцоолсноор, Хиллари Клинтон 1121 төлөөлөгчийн дэмжлэгийг хэдийн авсан бол сенатч Берни Сандерс 481 дэмжлэгтэй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ