Калифорнид ойн түймрийн улмаас 1000 гаруй хүн сураггүй болоод байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-17 13:42:24
twitter.com/Nyamkanmk

ЛОС-АНЖЕЛЕС. /CNN/. АНУ-ын Калифорни муж улсын хойд нутгаар гараад байгаа ойн түймрийн улмаас сураггүй болсон хүмүүсийн тоо 1011-д хүрээд байна гэж Бьютт тойргийн шериф Кори Хонеа мэдэгдлээ.

Харин түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 74-д хүрсэн байна.

Калифорни муж улсад дэгдээд байгаа энэ удаагийн гал түймэр тус муж улсын түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан түймэр болж байна. Энэ удаагийн галт түймрийн улмаас 9700 байшин сүйдэж, 590 км хавтгай дөрвөлжин талбай бүхий газар нутаг шатжээ. Одоогийн байдлаар галын 50 орчим хувийг унтрааж, тогтоогоод байгаа ажээ.

Холбоотой мэдээ