Дүрвэгсэд шинэ маршрут хайж байна

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-09-16 14:04:48

БУДАПЕСТ. /ВВС/. Унгар-Сербийн хаалттай хил дээр гацсан хэдэн зуун цагаачийн зарим нь Европын хойд нутагт хүрэх шинэ маршрут олох сонголтод хүрээд байна.

Автобусууд Хорватыг чиглэж, тэндээс цагаачид Словен, Австриар дамжин Германд хүрэхээр төлөвлөж байна. Мөн Румын шинэ маршрутад орж болзошгүй ажээ.

Хилийн хорио болон цагаачдыг хуваарилах эгнээ зэргээс үзвэл Европ дахь дүрвэгсдийн хямрал хурцдаж байна. Гацаанд орсон хэдэн зуун дүрвэгч Унгартай залгаа Сербийн хилийн ойролцоо гадаа болон майханд хоног төөрүүлж байгаа бөгөөд зарим нь мод цуглуулж, гал түлж байна.

Нэг өдрийн өмнө Унгарын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан хэдэн мянган цагаачийн ашиглаж байсан төмөр замын огтлолцлын цэгийг цагдаа нар хамгаалалтад авчээ.

"Торон хамгаалалтыг эвдэж эхнэрээ оруулсан. Одоо бид тусдаа байгаа. Надад байсан итгэл найдвар одоо үгүй болсон" гэж Сирийн нэгэн дүрвэгч Мохаммед Махян хэлэв.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд