Хэт чимээгүй байна гэж олон улсын хамтын нийгэмлэгийг шүүмжлэв

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2015-09-16 13:47:37

НҮБ. /Sputnik/. Зэвсэгт мөргөлдөөний хөлд нэрвэгдсэн Йеменд халдлага үйлдэх нь эрчимжиж, энгийн номхон иргэдийн амь насанд аюул заналхийлсээр байхад хэтэрхий чимээгүй байна гэж олон улсын хамтын нийгэмлэгийг НҮБ-ын тусгай зөвлөхүүд шүүмжиллээ.

Энэ долоо хоногийн эхээр Йеменд Саудын Арави тэргүүтэй олон улсын эвсэл хоёр удаа агаараас цохилт өгөх үеэр хүүхэд, эмэгтэйчүүд голдуу 27 хүн амь үрэгджээ.

Сөрөг хүчний гол фракц болох “Хусит” бүлэглэл болон засгийн газрын хүчнийхэн хоорондын цэргийн мөргөлдөөний хөлд Йемен нэрвэгдээд байгаа билээ.

Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн хүсэлтээр энэ оны гуравдугаар сарын сүүлээс Саудын Арави тэргүүтэй Арабын есөн улсаас бүрдсэн эвсэл Йеменд “Хусит”-ын байршлуудад агаараас цохилт өгч эхэлсэн юм.

НҮБ-ын мэдэгдсэнээр, мөргөлдөөний улмаас Йеменд 2204 иргэн амиа алджээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд