ОХУ-ын цэргийн оролцооны тухай мэдээлэл худал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-15 10:36:01

МОСКВА. /TASS/. Сири дэх ОХУ-ын цэргийн оролцооны талаарх мэдээлэл худал зүйл гэж Москвад суугаа Сирийн Элчин сайд Рияд Хадад өчигдөр мэдэгдэв.

“Сири дэх ОХУ-ын цэргийн оролцооны тухай мэдээлэл бол Өрнөдийн орнууд болон АНУ-ын гаргасан худал ухуулга. ОХУ-ын цэргийн оролцооны нэрийдлээр Сирийн нутаг дэвсгэрт нэвтрэх гэсэн нэг төрлийн хуйвалдаан гэж бид үүнийг үзэж байна” гэж тэрбээр “Россия 24” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдав.

Мөн тэрбээр, олон жилийн өмнө ОХУ-Сирийн байгуулсан гэрээний хүрээнд ОХУ зэвсэг нийлүүлж байгаа. ОХУ-ын хувьд, энэ нь олон улсын хууль, манай тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал дээр суурилсан гэрээ юм. Бид ОХУ-тай олон салбарт, тэр дундаа, батлан хамгаалахын салбарт 30-40 жил хамтран ажиллаж байна. Бид ОХУ-аас зэвсэг, цэргийн техник авдаг гэж мэдэгдэв.

Ойрхи Дорнод дахь террорист бүлэглэлүүдэд дэмжлэг үзүүлж байна гэж Сири Өрнөдийн орнуудыг буруушааж байна гэж Элчин сайд Рияд Хадад мэдэгдээд, террористуудын ажиллагаа дөнгөж эхэлж байсан үе буюу 2011 оноос өдийг хүртэл бид гадны тусламж, дэмжлэгт найдсан террорист бүлэглэлүүдтэй нүүр тулах шаардлатай болсон. Аллага үйлдэх, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, цаазаар авах, эд хөрөнгийг хураан авах, энгийн иргэдийг шахан гаргах зэрэг террорист бүлэглэлүүдийн үйлдлийг тэд /гадаадын тоглогчид/ эрх чөлөө, ардчиллын илрэл хэмээн нэрлэж байсан. Гэвч үнэн хэрэгтээ, тэд Сирийг АНУ болон террористуудад дэмжлэг үзүүлж буй тэдгээр орны эрхэнд оруулах улс төрийн бузар зорилготой байсан гэж ярьсан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд