Олон нийтийн хэв журам сахиулах цагдаа нар бэлтгэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймагт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах ажилд Улиастай, Тосонцэнгэл сумдад тус бүр хоёр, Их-Уул, Баянтэс гэх мэт таван суманд тус бүр нэг, нийт есөн цагдаагийн ажилтан ажиллуулахаар болжээ.
Энэ ажилд зарцуулахаар аймгийн 2016 оны үндсэн чиглэлд үйл ажиллагааны зардалд 34.7 сая төгрөгийг тусгасан байна.
Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг сумдын Засаг даргын саналыг үндэслэн, сонгон шалгаруулжээ. Өнөөдрийн байдлаар Баянтэс, Отгон сумдын олон нийтийн цагдаагийн ажилтнууд нь 2015 онд мэргэшүүлэх сургалтад хамрагдсан учраас сумын Засаг дарга, Цагдаагийн газрын дарга, олон нийтийн цагдаагийн ажилтны гурвалсан гэрээг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
Харин бусад сумдын долоон иргэнийг цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийг 24.12-т зааснаар сурган дадлагажуулах, мэргэшүүлэх сургалтад хамруулахаар болжээ.
Б.Мягмарсүрэн