Туул голын бохирдлын төлбөрийг тусад нь гаргах санал дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-01-12 14:56:01

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 409 дүгээр тогтоолоор Усны үндэсний хорооны бүрэлдэхүүн өөрчлөгдөж БОНХАЖ-ын сайд даргалж гишүүдэд бүх яамдын ТНБД, МХЕГ-ын дарга, Нийслэлийн засаг даргын орлогч, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, “Монгол –Ус” ТӨҮГ-ын захирал нар багтсан.

Харин өнөөдөр Усны үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүн энэ оны анхны хурлаа хийлээ. Хурлаар үндсэн гурван асуудлыг хэлэлцсэн юм.  Үүнд:

Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох, журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийн талаарх мэдээллийг БОНХАЖЯ-ны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм хийсэн.

Засгийн газрын 2011 оны 335 тоот, 2013 оны 390, 391 тоот тогтоолуудын хэрэгжилтийн талаар “Монгол-Ус” ТӨҮГ-ын дарга Ц.Сосорбарам мэдээлэл хийсэн бол Хэрлэн гол дээр олон жилийн урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах усан сан байгуулан голын экологийн чадамжийг сайжруулах “Хэрлэн-Говь” төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааны товч танилцуулгыг "Усны үндэсний төв" ТББ, "Престиж Инженеринг" ХХК хийлээ.

БОНХАЖ-ын сайд, Усны үндэсний хорооны дарга Н.Батцэрэг дээрх мэдээллүүдтэй танилцаж Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох, журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд ахин зарим нэг холбогдох яамдаас санал авах,Туул голын бохирдлын төлбөрийн хэмжээг тусад нь гаргах талаар санал дэвшүүлж, хөнгөлөлт эдлэх аж ахуй нэгжийн талаар дахин судалж үнийн тооцоог гаргах талаар чиглэл өглөө.

Холбоотой мэдээ